Адал явдал, аймшгийн зохиолоороо уншигчдыг урхидаж чадсан Стивен Кингийн “11.22.63” бүтээлийг Бри танийн “Bad Sex in Fiction Award”-ын “Сексийн мэд рэмжгүй, хамгийн муу бүтээл” номинацид нэр дэвшүүлжээ. “The Daily Telegraph”-д мэдээлснээр Стивен Кинг хамгийн сүүлчийн зохиолдоо сексийг орчин цагийн мэдисон бүжигтэй зүйрлэсэн байдаг нь ийнхүү “мэдрэмжгүй” гэдэг пайз зүүхэд хүргээд буй аж.
Түүнээс гадна Японы Ха рүки Мүраками нарын нэр хүнд бүхий 12 зохиолчийн бүтээлийг 12 дахь удаагийн “Bad Sex in Fiction Award”- ын энэхүү төрөлд нэр дэвшүүлсэн байна. Дашрамд сонирхуулахад, “Amazon” цахим хуудаснаас гаргасан энэ сарын эхний хоёр долоо хоногийн хамгийн борлуулалтай номын жагсаалтын хоёрдугаарт Стивен Кингийн “11.22.63” зохиол бичигдэв.
Э.ХАНА