“Жүжгийн мастер У.Шекспирийн бүтээлийг сэтгэлзүйчид судалж, суралцах зүйл их байна” гэж Британийн доктор Кеннет Хитон мэдээлжээ. Тэрбээр У.Шекспирийн 42 бүтээлийг судалж, хүмүүсийн өвчнөө илэрхийлсэн яриа, тайлбар, эмч нарын тавьсан оноштой харьцуулсны эцэст ийм дүгнэлтэд хүрсэн гэнэ. Сэтгэл судлаач, эмч нар сэтгэл зүйн асуудлыг бие махбодийн үзүүлж байгаа шинж тэмдэгтэй холбож, тухайн хүний нарийн мэдрэмж, илэрхийллийг мэдрэх тал дээр дутмаг байгааг тэрбээр шүүмжлээд “У.Шекспир үүнийг бүтээлдээ тун соргог тусгадаг байсан” хэмээжээ.
Толгой эргэх, дотор чичирч, чих шуугих, улмаар ухаан алдах зэрэг шинж тэмдэг илрэх нь сэтгэлийн хямралтай шууд холбоотой байдгийг Шекспирийн зохиолд хэрхэн үзүүлснийг тэрбээр жишээгээр тайлбарласан байна. Тухайлбал, Гам лет аавыгаа нас барсны дараагаас толгой нь байнга өвдөж, ядарч, сульдах болсноо ярьдаг.
Мөн сэтгэлийн хүнд цохилтод орж, хямрахыг “Ромео Жульетта”-д сульдах, бие нь хүйт даах гэх мэтчилэн үгээр илэрхийлсэн байдаг гэжээ. Үүнтэй утга нэг жишээ гэвэл Лестерийн их сургуулийн доктор Пол Лазарус оюутнуудын мэдлэгийн хүрээг тэлэхийн тулд хичээлээ уран зохиолтой холбон заадаг гэнэ.
Ж.ЦЭЦЭГ