“Золотой граммофон” шагнал гардуулах XVI дахь удаагийн ёслолын тайзнаа гарч ирсэн Филипп Киркоров тун сэтгэл хангалуунаар “Би охинтой боллоо. Тайзан дээр гарахаас хэдхэн минутын өмнө энэ мэдээг надад дуулгасан. Чухам юу болоод байгааг би өөрөө ч сайн мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол сайхан зүйл. Би та бүхэнтэй баяраа хуваалцахыг хүссэн юм” хэмээн зарлажээ.
Түүний нүдэнд нулимс хурсан байлаа гэж Оросын хэвлэлүүдэд бичжээ. 44 насандаа анх аав болсон тэрбээр ээжийнхээ дурсгалд зориулан охиндоо Виктория гэдэг нэр өгчээ. Бяцхан Викториягийн ээж нь америк бүсгүй байдаг бөгөөд Филиппийн дүгнэснээр маш сайн эмэгтэй гэнэ.