-Монголын рок попынхноос Тө рийн шагнал хүртсэн анхны хүн болсонд тань баяр хүргэе. Энэ баярт мөчийнхөө сэтгэгдлийг манай сонины уншигчид болон фэнүүдтэйгээ хуваалцаач?
-Маш их баярлаж байна. Энэ бол “Монгол поп” урсгалыг үүсгэж, хөгжүүлж буйн төлөө өгч буй шагнал. Монголын рок поп урлагийг өдий зэрэгт хүргэхийн төлөө зүтгэсэн үе үеийн уран бүтээлчдэд төр соёрхлоо хайрлалаа.
-Төрийн шагнал авах болсноо хэзээ мэдэв?
-Шагнал авахынхаа өглөө л мэдсэн. Ийм шагнал авна гэж бодоогүй байсан болохоор ямар ч бэлтгэлгүй байлаа.
-Ийм тулгуу мэдсэн болохоор шагналын дээл бэлдэж амжаагүй юу?
-Дээл бэлдэж амжаагүй. “Монгол поп” тоглолтдоо зориулж хийгэсэн дээлээ өмссөн. Тоглолтын төгсгөлд өвөөдөө зориулж дуулахдаа энэ дээлийг өмссөн юм.
-Шагналаа гардахад тань хамгийн түрүүнд хэн баяр хүргэв?
-Аав, ээж гэр бүлийнхэн, дараа нь найзууд маань баяр хүргэсэн.
-Шагналын мялаалгаа хэзээ хийх вэ?
-Одоогоор төлөвлөсөн зүйл алга. Ямар ч байсан хийнэ дээ.
-Таныг Төрийн соёрхол хүртлээ гэхэд арай залуудаа авлаа гэх хандлага байна л даа?
-Энэ бол миний хийсэн бүтээлийг үнэлэхээсээ илүү итгэл хүлээлгэж буй хэрэг. Язгуур урлагаа орчин үеийн хөгжимтэй хослуулж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хөгжмийн урсгал болгохын төлөө зүтгэнэ.