Ийм явдал Америкт болжээ. Кайла Бэддлийн нөхөр сүүлийн үед цахим тоглоомонд хэт донтох болсноос залхаж, ийм арга хэмжээ авсан гэнэ. Тэрбээр цахим дуудлага худалдаанд “Би 22 настай нөхрөө зарна. Түүний хамгийн дуртай зүйл нь цахим тоглоом болон хоол. Түүнийг 3-5 цаг тутамд хооллохоос гадна гэр тань байнга интернэттэй байх ёстой. Энэ хүнийг авахыг хүсвэл солилцоо хийж болох юм. Саналаа ирүүлнэ үү” гэсэн зар тавь жээ. Аргаа барсан эмэгтэйн зарын хариуд хүмүүс түүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн бол нэг эмэгтэй нөхрийг нь ууттай чихрээр сольж авах санал гаргажээ. Харин нөхөр нь тог лоомонд донтох болсон шалтгаанаа эхнэртэйгээ холбон тайлбарласан байна. Афганистанд алба хааж байгаад шархдан, гэртээ ирсэн нөхрөө сэтгэлийн хямралаас гаргахаар Кайла анх цахим тоглоомыг санал болгосон юм байна.