Их Британийн ханхүү Уильямын эхнэр Кейт Миддлтоны дүү Филиппа баяр ёслол, хурим хэрхэн зохион байгуулах талаар ном гаргах гэнэ. “Daily Telegraph”-т мэдээлснээр Филиппа Миддлтон хэвлэлийн томоохон компаниудтай гэрээ хийсэн байна.
Ирэх оны сүүлчээр худалдаанд гарах уг номд ханхүү Уильямын хурим, Хатан хаан II Елизаветагийн ойн баярын тухай сонирхолтой баримтууд орох гэнэ.