А.Страдиварийн урласан хийлийн дуугаралт содон, гайхалтай байдгийн нууцыг тайлахаар олон зууны турш шинжээчид, хийл урлаачид судалж буй. Тухайн зэмсгүүдийг ямар технологиор хэрхэн урласныг мэдэхийн тулд будаг, цавуу, мод хатаалт, чавхдас гээд нэгбүрчлэн “нэгжлэг” хийгээд ч дорвитой үр дүнд хүрээгүй.
Харин сүүлийн үеийн техник технологийн ололт, тодруулбал компьютерийн томографийг ашиглан Америкийн эрдэмтэд алдарт Страдиварийн хийлийн хуулбарыг гарган авч, урлаачидтай хамтран 1704 оныхоос огт ялгаагүй хийл урласан тухай дэлхийн хэвлэл мэдээллээр шуугиж байна.
XVIII зуунд бүтээсэн А.Ст радиварийн хийлийн давтагдашгүйн нууц нь өнгөлөгч лаканд байгаа хэмээн нэгэн үе батлахыг оролдсон ч талаар болсон. Өдгөө харин нууц нь модны ширхэгт буйг олж мэджээ.
Э.ХАНА