“ 1 9 4 0 - ө ө д оны сүүлчээр би танай дэлгүүрийн касснаас 20 билүү 30 доллар тоншчихсон юм. Авсан мөнгөндөө хүү бодон эргүүлэн өгч байна”. АНУ-ын Сиэтл хотын нэг иргэн ийм нэгэн захидлыг 100 долларын хамт “Sears” сүлжээний дэлгүүрийн менежерт илгээжээ. Тэрбээр олон жилийн өмнө хийсэн нүглээ наминчлахыг хүссэн гэнэ.
Захидал, мөнгийг хүлээн авсан Гэри Лорентсон “Тэр хүний сэтгэл өнгөрсөн 60 гаруй жил амар байгаагүй бололтой. Энэ тухай мэдсэн манай үйлчлүүлэгчид хулгай хийсэндээ гэмшиж байгаа тэр хүнээр их бахархаж байгаа” хэмээн ярьжээ.
Э.ХАНА