Токио хотод сүндэрлэж буй “Тэнгэрийн мод” дэлхийн хамгийн өндөр цамхгаар тодров. 634 метрийн өндөр эл цамхгийг ирэх оны тавдугаар сард ашиглалтад орох хэдий ч барилгын ажил дууссан учраас ирэх сард Гиннесийн номд бүртг үүлэх гэнэ. Цамхгийн барилгын ажилд дөрвөн жил, 440 сая ам.долларын хөрөнгө зарцуулсан бөгөөд ресторан, үйлчилгээний зориулалтаар ашиглах юм байна.
Мөн NHK, Fuji, TBS зэрэг есөн телевиз, хоёр радио байрлах аж. Цунамигаас үүдэж аялал жуулчлалын салбар нь уналтад орсон ч “Дорнын Эйфэл” хэмээж буй эл цамхгийг үзэхээр олон жуулчин ирнэ хэмээн япончууд найдаж байгаа юм. Сонирхуулахад, үүнээс өмнө дэл хийн хамгийн өндөр бай гууламж байсан Дубайн “Бурж Халифа” 830 метр өндөр.
Ж.ТЭГШ