Өөрийн эрхгүй өндөлзөн, “Браво, браво” гэж догдолсон сэтгэлээ илэрхийлэх үзэгчид бол “Virtuoso-2011” гала тоглолтынх. Арав дахь жилдээ зохион байгуулсан “Virtuoso” арга хэмжээг тоглолт төдийхнөөр ойлгох нь өрөөсгөл санагддаг. Энэ бол гарамгай уран бүтээлчдийг нэг тайзнаа цуглуулж, урлагт , тэр дундаа сонгодог бүтээлд шимтдэг үзэгчдийн магнайг тэнийлгэдэг том наадам юм. Дэлхийн сонгодог урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн дуучин, хөгжимчин, хөгжмийн зохиолчдыг “Гарамгай” хэмээн өргөмжилдөг билээ. Энэ утгаараа “Virtuoso” бол Монгол гэдэг нэрээр овоглон олон улсын тавцанд ур чадвар, авьяасаа бишрүүлсэн уран бүтээлчдийн наадам. Ийм сайхан тоглолтод хүрэлцэн ирж, дэлхийн сонгодог болон Монголын шилдэг бүтээлийн дээжийг шилдгийн шилдэг уран бүтээлчдийн амилуулснаар хүртдэг үзэгчдийн хувьд ч яах аргагүй том наадам. Хөгжим судлаач Ж.Бадраа агсан, Н.Жанцанноров нар харь хэлний “virtuoso” хэмээх үгийг монгол хэлнээ “гарамгай” гэж буулгасан юм билээ.
.jpg)
Энэ тухайгаа “Агаар мюзикл” төвийн захирал буюу “Virtuoso”-г санаачлан, зохион байгуулагч, төгөлдөр хуурч М.Цогбадрахад тэртээ 2000 онд тайлбарлан хэлсэн нь өдгөө бидэнд тун танил болж. Дэлхийн сонгодог урлагтай танил цаад дөч, тавьхан жил болж байгаа нүүдэлчин монголчуудын дунд гарамгай, виртуоз уран бүтээлч олон. Тэдний дундаас Э.Амартүвшин, С.Мөнгөнцэцэг онцгойрч байна. Хүүхэд, залуучуудын хэлдгээр “тасарчихаж”. “Virtuoso-2011” өмнөх жилүү дийнхээс арай өвөрмөц, өргөн хүрээтэй боллоо. Монголын уран бүтээлчид Парис дахь ЮНЕСКО-гийн тан хим, Нью-Йоркт байрладаг НҮБ-ын төв байранд өнгөрсөн сард тоглож, дэлхийг шуугиулсан шиг “Virtuoso” ч юм юмтай байсан.
Төгөлдөр хуур, морин хийл, икэл хуур, цохивор хөгжим гээд ямар ч зэмсгээр хэнбугайн ч бүтээлийг манай уран бүтээлчид ямар чадварлаг тоглоно вэ. Энэ тайзнаас У.Жиордано, С.Рах манинов, Ж.Россини, Ж.Пуччинийн алдарт дууриудын ари, Д.Б.Кабалевский, Г.Касадо, Де Фаля, З.Хангал нарын яруу, эгшиглэнт аялгуу цууриатайж, үндэсний хэв маягийг орчин үетэй сүлсэн бүжгээр цалгисан юм. Хуучирч У.Одонтунгалаг, морин хуурч Н.Жигжиддорж, Д.Шинэцог, ятгачин О.Мөнхтогтох, төгөлдөр хуурч Ч.Есөнханд, дуучин Ч.Энхтайван, Э.Анхбаяр... “Virtuoso”- г чимсэн хэн бүхэнд баярлалаа. Дуулах, хөгжимдөх техникийг өндөр төвшинд эзэмшиж, үзэгчдийг байлдан дагуулсан уран бүтээлчдийг хүндэтгэн виртуоз хэмээн өргөмжилж ирсэн итали уламжлалыг хадгалсан тоглолтыг эх орондоо анх зохион байгуулахын тулд хоёр ээжийнхээ өвлүүлэн өгсөн алтан ээмэг, бөгжийг зарж байсан түүх хөнгөн гунигтай хэрнээ цацарсан гэрэлтэй.

“Virtuoso” наадмын эхлэл ингэж л тавигдсан юм. Тэр үед нийгэм “хувцсаа”, үзэл бодлоо өөрчлөөд ходоод нь хоржигнож байсан цаг. Тэр хэрээр өдрийн талхны төлөө урлаг, соёлыг үл тоож, хаяхад хүрсэн. Ийм л цаг үед хүмүүсийн оюуныг сонгодог бүтээлээр тайтгаруулж, сэтгэлгээний цангааг тайлахаар “Virtuoso”-ыг санаачилсан. Тэр үед танхим дүүрдэггүй байлаа. Гурав, дөрөв дэх жилээс нь тоглолтын тасалбарыг сонгодог бүтээлийн цомог, хөгжмийн гайхамшгийг таниулсан ном хүртэл дагалдуулах болов. Жил ирэх тусам виртуозууд чангарч, танхим дүүрэн үзэгчтэй болсон. Энэ жил яасан гээч, суудалгүй үзэгч олон харагдсан. “Virtuoso”-ын үзэгчид “браво, браво” гэж хаш гираад тарах тун дургүй байв.
Ж.ЭРДЭНЭ