Италийн загвар зохион бүтээгч Марко Таглиафери манай оронд иржээ. “Хайрын хурим” салон, Марко Таглиаферитэй хамтран энэ сарын 5-6-нд гоёлын даашинзны загварын шоу хийх юм байна. Уг арга хэмжээнд Марко Таглиафери эртний грек бүсгүйчүүдийн хувцаснаас санаа авсан “Antic Greece” коллекцийг толилуулах бол “Хайрын хурим”- ын дизайнер Б.Ууганцэцэг өөрийн загваруудаа үзүүлнэ. Марко Таглиафери “Versace” загварын ордноос ажлын гараагаа эхэлсэн бөгөөд Элтон Жон, Эрик Клиптон нарын хувцсыг урладаг аж.
Түүний нэрийн хуудас болсон цүнх нь 1840-өөд оноос хойш дэлхийн алдартнуудын тансаг хэрэглээ болж ирсэн “Hermes” цүнхтэй борлуулалтаараа эн тэнцдэг гэсэн. Тэрбээр Монголын загварын ертөн цийг дэлхийд таниулах зо рил готой гэ нэ. Түүнээс монгол дизайнеруудын ур чадвар, үндэсний хувцасны онцлогийн талаар асуухад “Монголын дизайнерууд зөвхөн монголчуудад л зориулж загвар зохиодог юм шиг санагдлаа. Олон улсын зах зээлд гарахын тулд илүү нээлттэй байж, гадаадын дизайнеруудаас санаа авах, дэлхий нийтийн сонирхолд нийцүүлэн урлах хэрэгтэй. Мөн оёдол, гүйцэтгэлээ сайжруулах шаардлагатай юм байна. Мөн шинэ баячуудын сонирхдог овойж товойсон, хэт гял цал, “хашгирсан” элементийг орхиж, элегант байдлыг авч үлдэх ёстой” гэв.
Х.УЯНГА