Хүрэмнийхээ энгэрээр дүүрэн одон, медаль зүүсэн энэ хүнийг монголчууд сайн танина. Ардын уран зохиолч Б.Бааст гуайн 90 насны ойг тохиолдуулан өчигдөр нутгийнхан нь түүнд хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрбээр дүүгээ дагуулан танхимд орж ирэнгүүтээ хүмүүстэй мэндлэхээсээ өмнө “Миний цамц хаана байна аа” гэж баахан тэвдэв. “Нутгийнхан минь намайг хүндэтгэн уулзаж байхад гоёхгүй бол болохгүй” гэж хэлээд энгэрт нь одон тэмдэг зүүж, гоёсон саарал хүрэм гаргаж өм слөө.
Хамгийн сүүлд шар оосортой нэг медаль зүүсэн нь Баян-Өлгий аймгийн хүндэт иргэний тэмдэг аж. Арын өрөөнд хувцсаа сольчихоод танхимд дахин орохдоо “Яах вэ, энэ чинь. Сандраад байх юм” хэмээн нүдээ онийлгон инээснээ “Хайрулла, нааш ир хө” хэмээн дотночлон дуудав. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумаас төрсөн Хөдөлмөрийн гурван баатрын нэг нь Төрийн шагналт, ардын эмч Ж.Хайрулла. Баян-Өлгий аймгаас төрсөн Хөдөлмөрийн баатар Т.Тэрбиш, Б.Цээхээ, соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк тэргүүтэй алдартнууд энэхүү “Алтан нутгийн ахан дүүс” хүндэтгэлийн уулзалтад хүрэлцэн ирсэн.
Ардын хувьсгалтай нас чацуу, ахмад зохиолч өмнө нь “С.Удвал бид хоёр нас чацуу. Бас их ойролцоо төрсөн юм. С.Удвалын төрсөн өдөр хоёрду гаар сард болдог байх шүү. Харин би хавар төрсөн ч, сайн дураараа төрсөн өдрөө есд үгээр сарын 10 гээд бүртгүүл чихсэн” хэмээн ярьж байсныг нь санав. Тэрбээр зургаан настайдаа тэнхимд орж, монгол бичиг сурсан юм билээ. 10 гаруйхан настайдаа “Тэмцлийг удирдав” жүжгээ бичиж, аймгийнхаа клубийн тайз наа амилуулж явсан түүхтэй.
Өдгөө түүний шүлэг, өгүүллэг, тууж, роман, орчуулгын номын тоо 100 хол гарсан. Залуу Б.Баастын зураг хананд өлгөөтэй, түүнийхээ өмнө ахмад зохиолч мишээн сууна. Урианхай ардын дуу, хуураа сонсож, нутгийнхаа дүү нартай хууч хөөрөөд, түүний сэтгэл нь аль хэдийнэ 1000 км тэртээд байгаа нутагтаа аялан яваа бололтой.
Ж.СОЛОНГО