Филиппиний одой иргэд өөрсдийн гэсэн хот байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Оросын “Вести” телевизийн мэдээлснээр уг хотын дэлгүүр, үйлчилгээний байгууллагууд, сүм, орон сууцнууд бүгд одой хүмүү сийн ая тухыг хан гахуйц байх ёстой аж. Тус улсын Одой хүмүүсийн ассо циацийн удирд лагын мэдэгдэж буй гаар нэгэн чинээлэг биз несмэн “Dwarf city” хэмээх уг хотыг бай гуу лахад зориулан Манилагаас холгүй орших зургаан км хавтгай газрыг бэлэглэсэн байна. Одоогийн байдлаар хот байгуулахад шаардагдах хөрөнгө оруулалт хайж буйгаа тус ассо циаци мэдэгджээ. “Санхүүжилтийг нь шийдчихвэл гурван жилийн дотор хот бий болно. Одоогийн байдлаар 47 гэр бүл одой нарын хотод амьдрах хүсэлтэйгээ илэрхийллээ” хэмээн эх сурвалжид онцлов. Филиппиний эрх баригчдын үзэж буйгаар одой нарын хот жуулчдын очих дуртай газар болж магадгүй гэнэ. “Манай улсад 200 гаруй одой иргэн амьдардаг. Тэд намхан нуруутайгаасаа болж циркийн бүжигчин, алиалагчаар л ажиллах болдог. Гэтэл тэдний дунд дээд мэргэжилтэй, бусдаас дутахгүй хичээл зүтгэлтэй хүн олон бий” хэмээн Одой хүмүүсийн ассоциацийнхан ярьжээ. Дашрамд сонирхуулахад, тус улсын нийслэл Манилад зөвх өн одой хүмүүс ажилладаг “Hobbit House” хэмээх уушийн газар байдаг аж.