Ливийн удирдагч агсны гурав дахь хүү Саадиг Орос, Австрали, Шинэ Зеланд, Иракийн тусгай зориулалтын цэргийн албан хаагч байсан хүмүүс аварч, Нигер рүү зугтахад нь тусалсан байна. Хурандаагийн хүүгийн бие хамгаалагч нь байсан нэгэн энэ тухай мэдээлж, НАТО болон Ливийн босогчдын тарьсан гэмт хэргийн талаар ярьжээ. Гэри Питерс гэдэг хамгаалагчийн ярьснаар нөхцөл байдал хяналтаас нь гарч эхэлмэгц Каддафигийн хүү Мексик рүү зугтахаар төлөвлөж байжээ. Тэнд түүний үл хөдлөх хөрөнгө байдаг аж. “Энэ бодол нь бүтэлгүй болмогц хурандаагийн хүү Канадад очихоор шийдэж. Энд бас л үл хөдлөх хөрөнгө нь бий юмсанж. Гэвч Саади Канад руу нэвтэрч чадвал тэндхийн цагдаа нар түүнийг даруй баривчлахаар зэхэж байсныг нь би мэдсэн” гэж Питерс хэлсэн байна. Питерс өөрөө Канадын иргэн аж.
Хамгаалагчид нь эцсийн эцэст Саади Каддафиг Нигер улсад аваачих нь зүйтэй гэж үзсэн байна. Тэгэхдээ энэ ажлыг зохион байгуулахын өмнө хамгаалагчид хурандаагийн хүү Ганнибал, охин Аиша нарыг нь Алжир руу гарахад тусалсан байв. Питерс Нигеригээс Ливи рүү буцаж явахдаа эсрэг хүчний буудлагад өртөж шархадсан ч азаар амьд үлджээ. Интерполын буруутгаад байгаа олныг хоморголсон гэмт хэрэгт Саади Каддафи буруугүй гэж Питерс мэдэгдлээ. “Хэрэв тэрбээр олон хүний эсрэг гэмт хэрэгт оролцсон бол би түүнийг хамгаалахгүй байсан. Тэр бол хүчирхийлэл үйлдэх хүн биш. Тэр бол ёс зүйтэй залуу. Түүнийг дайнч нэгтгэлийн удирдагч байсан мэтээр одоо ярьж байгаа нь дэмий үг” гэж Питерс нэмж хэлсэн байна. Түүний үгээр бол Саади Каддафи түүний анд нөхөр байсан ч түүнд тусалж ча даагүй аж. Питерс байлдаа ны үйл ажиллагаанд оролцоог үй бөгөөд ердөө Саадиг л хамгаалж явжээ.
Үндэсний шилжилтийн зөвлөл олныг хамарсан гэмт хэрэг үйлдэж, НАТО-гийн нисэх хүчин ихэнхдээ орон нутгийн оршин суугчдын гэр сууцыг бөмбөгдсөн байна. Саади Каддафиг олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж буйгаа Интерпол есдүгээр сард зарласан юм. Ливийн удирдагч агсны хөвгүүдийн нэг нь хөрш Нигерт нуугдаж буй нь тухайн үед тодорхой болжээ. Тэр хүү ойр дотныхон хийгээд гэр бүлийнхнээ авч явсан байв. Каддафигийн ойр дотны хүмүүсийг эх орондоо очвол шударга бус шүүхээр “хэргээ” шийдүүлэх, тэр ч бүү хэл амь насыг нь ч хохироож болзошгүй тул тэднийг Ливийн шинэ Засгийн газарт хүлээлгэж өгөхгүй гэж Нигерийн эрх баригчид тухайн үед мэдэгдсэн юм. Одоо Ливид Каддафигийн ойрын төрлийн 32 хүн аж төрж буй гэнэ. Ливийн удирдагч агсны гурав дахь хүү Саади Каддафи бол Италийн “Перута” болон “Удинезе” клубийн нэр дээр тоглодог мэргэжлийн хөлбөмбөгч байв. 2004 онд их спортыг орхиж эцгийнхээ армийн шилдэг ангийг удирдах болсон байна. Тэгэхдээ өөрийнх нь ярьснаар бол байлдааны үйл ажиллагаанд огтоос оролцож байгаагүй, дайчдыг ч удирдаагүй гэнэ.