Европын “Оскар” хэмээгддэг “European Film Awards”-ын шилдэг бүтээлийн шагналыг найруулагч Ларс фон Триерийн “Меланхолиа” хүртжээ. Шилдэг эмэгтэй жүжигчнээр “Кевин нэг л биш” киноны гол дүрийг бүтээсэн Тильда Суинтон хүртсэн бол “Хааны үг” киноны гол дүрд тоглосон Колин Ферт шилдэг эрэгтэй жүжигчнээр тодорсон байна.
Түүнчлэн шилдэг баримтат киногоор Вим Вендерсийн бүтээл, хүүхэлдэйн шилдэг киногоор “Чико Рита хоёр” шалгарчээ. “European Film Awards”-ын хүндэт шагналыг кино урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн Францын жүжигчин Мишель Пикколи хүртсэн тухай ВВС мэдээллээ.