Австралийн тариаланч Кристин Маккалюм хан боргоцой тарьсан нь дэлхийн дээд амжилт тогтоож, Гиннесийн номд бичигджээ. Хатагтай Маккалюмийн хураан авсан хан боргоцой 32 см урт, 8.2 кг жинтэй. Тэрбээр хоёр жил гаруйн өмнөөс хан боргоцой тарьж эхэлсэн бөгөөд сонирхолтой нь жимснүүдээ том болгох ямар нэгэн өвөрмөц арга хэрэглэх нь байтугай услахаас өөрөөр торддоггүй байсан гэж ярьжээ.
О.УНДАРМАА