Дуучин Ф.Киркоровын амьдрал үргэлж л дуулиан, шуугиантай, баяр баяслаар дүүрэн байсан ч энэ удаагийнх шиг гайхамшигтай байгаагүй хэмээн Оросын хэвлүүдэд бичиж байна. 44 насандаа анх удаа аав болсон нь түүний амьдралд том хувьсгал болов. Тэрбээр жигүүртэй болж, үүлэн дундуур нисэж, оросуудын хэлдгээр “На седьмом небе” буюу тэнгэрт явна. Тэрбээр ам нээх бүртээ л охиныхоо тухай ярьж, аав хүний аз жаргалыг мэдэрч байгааг гэнэ.
“Би хүүхэдтэй болсон гэдэгтээ одоо хэр нь итгэхгүй, тэгж их догдолж байна. Ямар нэгэн муу зүйл болохоос болгоомжлон би хүүхэдтэй болж байгаа тухайгаа ойр дотнынхноосоо өөр хүнд мэдэгдэхийг хүсээгүй юм” хэмээн ярьсан Ф.Киркоров охиндоо зориулан таван сая ам.доллараар Америкийн Майямид харш худалдан авсан гэнэ. Харин тэрбээр охиныхоо ээжийн тухай ам нээгээгүй ч шаргал үстэй, орос гаралтай америк эмэгтэй байдаг гэж хойд хөршийн хэвлэлүүдэд мэдээлжээ.