Уран зураг сонирхон, зурж эхэлсэн залуу импрессионизмын томоохон төлөөлөгч болсон түүх бол Пол Гогенийх. Хэдэн зуун гоц бүтээлийн эзэн тэрбээр амьдралдаа ганц баримлыг л гүйцэд урласан нь “Таити бүсгүй” хэмээх бүтээл аж. Модоор урласан тэрхүү баримлыг Нью-Йоркийн “Sotheby's” дуудлага худалдаагаар зарсан нь 11.2 сая ам.долларт хүрчээ. Гоген энэ бүтээлээ дуусгаад сэтгэл ч тун хангалуун болж, өөрийгөө жаахан ч болов тоосон хэмээдэг.