“Болор цом -29” наадмын нэгдүгээр шатанд 38 яруу найрагчийн бүтээл шалгарсан байна. Энэ жилийн найргийн наадамд оролцох хүмүүсийн дийлэнх нь залуу яруу найрагч байгаа аж. Тус наадамд удаа дараа тоосоо өргөдөг хууччуулаас М.Билэгсайхан, М.Уянсүх, Ай.Төмөр-Очир, Г.Ишхүү, М.Амархүү, Д.Энхболдбаатар, Б.Баяр сайхан, Д.Ган-Очир нар орол цохоор болжээ.
Үүнээс гадна үе үеийн “Болор цом”-ын эздээс наадамдаа шүлгэн цацал өргөдөг уламжлалтай. Яруу найрагчдын нэрс тодорсонтой холбоотойгоор энэ жилийн “Болор цом” наадмын талаар МЗЭ-ээс өнөөдөр МҮОНТ-д мэдээлэл хийнэ. 29 дэх удаагийн эгшиглэнт Янжинлхамын эзнийг Архангай аймагт энэ сарын сүүлээр болох утга зохиолын өдрүүдийн үеэр тодруулах юм.
Л.ГАНЧИМЭГ