Цагдаагийн шилдэг ажилтнуудын нэг, хүндэт чекист, цагдаагийн хурандаа Ц.Жамъянсэнгээгийн дурсгалд зориулан бү тээсэн “Нар, сарны зааг” уран сайхны кино дэлгэцэд гарахад бэлэн болжээ. Уг киноны зохиолыг төрийн шагналт зохиолч Д.Норов, хөгжмийг төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров бичиж, найруулагчаар соёлын тэргүүний ажилтан О.Бат-Өлзий ажилласан байна.
Ц.Жамъянсэнгээ хурандаагийн дүрийг УДЭТ-ын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан С.БолдЭрдэнэ бүтээжээ. Эрүүгийн цагдаагийнхны ажлын зовлон, жаргал болон хүмүүсийн сайн мэддэг дуулиант хэргийг хэрхэн илрүүлж байсан түүхийг уран сайхны аргаар харуулсан уг кино ирэх сарын эхээр үзэгчдийн хүртээл болно.
А.АМИНА