-Зурхайд итгэдэг үү. Хэрэв итгэдэг бол өнөөдөр танд зурхай юу гэж зөвлөснийг харж амжсан уу?
-Би охины орд. Зурхайд зуун хувь итгэдэггүй л дээ. Зорьж уншиж, хувь заяагаа даатгаад амьдралынхаа хэмнэлийг тааруулдаггүй ч хааяа завтай үедээ нүдэнд харагдвал уншдаг. Таарах ганц нэг юм байдаг л юм. Эсрэгээрээ ч бас байна.
-Хэрэв таны амьдралаар Холливудын кино хийхээр болбол өөрийнхөө дүрд ямар жүжигчин тоглуулах вэ?
-Ингэж мөрөөдвөл би Францын алдарт дуучин Эдит Пиафын дүрд тоглосон жүжигчин Марион Котиллардыг сонгоно. Аль алинтай нь ямар нэг талаараа адилхан ч юм шиг санагддаг. Бэлэн. Зүгээр сууж байгаад бөмбөгний суманд оногдмооргүй л байна. Хайртай бүхнийхээ төлөө эцсээ хүртэл тэмцэнэ. Гэхдээ одоо үед дайнд хэн ч хожихгүй л дээ.
-Нас бол хэн нэгэнд байдаг юм биш, харин хэн нэгний анзаарч хардаг л зүйл гэх үзэлтэй санал нийлдэг үү. Эргээд харахад таны амьдралын сонирхолтой хуудсууд хэдэн насанд чинь илүү хамаатай байна вэ?
-Санал нийлдэг. Бидний өнгөрсөнд юу болсон, ирээдүйд юу болох нь, яг одоо бидний хийх ёстой ажлын хажууд өчүүхэн гэж нэг ухаантны хэлсэн шиг одоо болж буй бүхэнд ач холбогдол өгдөг.
-Амьдралд та хэний дүрд хамгийн үнэмшилтэй тоглож чаддаг вэ?
-Амьдрал дээр бол өөрөөрөө байдаг. Тайзан дээр ч амьдрал дээр ч жүжиглээд байвал ядарна шүү дээ.
-Дэмий зүйлд мөнгө үрж буйгаа мэддэг хэрнээ хэтэвчээ уудлахаас татгалздаггүй юм байдаг уу?
-Өөрт таалагдсан, дуртай зүйлээ худалдаж авдаг болохоор дэмий гэхээсээ илүү авсан зүйлдээ сэтгэл хангалуун байхыг хичээдэг.
-Таны үзэл бодол төлөвшихөд хамгийн их нөлөөлсөн хүн, ном, хөгжмийг нэрлэнэ үү. Ямар дуу сонсоод сэтгэл хөдлөлийн хамгийн дээд хязгаарт хүрч чаддаг вэ?
-Аав, ээж, миний хань. Дууны хувьд тухайн үеийнхээ сэтгэл хөдлөлөөс болдог. Багадаа уншсан дэлхийн сонгодог зохиолууд одоо ч мартагддаггүй.
-Та хүссэн газраа очиж чаддаг ид шидтэй болчихвол яг одоо хаашаа явахыг хүсэж байна вэ?
-Гэр рүүгээ