Шинэ зуунд Их Британид хамгийн их борлогдсон цомгоор дуучин Аделийн “21” тодорсон тухай ВВС дамжуулав. Өнгөрсөн нэгдүгээр сард гарсан уг цомог одоогийн байдлаар 3.4 сая хувиар борлогдоод байгаа аж. Энэ нь дуучин Эми Уайнхаусын “Back to Black” цомгийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн хэмээн хөгжим сонирхогчид, шүүмжлэгчид дүгнэлээ. 17 настайдаа хорвоог орхисон Эми Уайнхаус “Back to Black” цомгоо одоогоос таван жилийн өмнө гаргасан бөгөөд өдийг хүртэл 3.3 сая хувь борлогдсон юм.