Урд хоёр хөл дээрээ чадамгай явдаг энэхүү тоорой Хятадын Аньхуй мужийн нэгэн тосгонд амьдардаг. Төрөхдөө л хоёр хөлгүй байсан түүнийг эзэн нь заазлахыг хүсээгүйгээр барахгүй үр хүүхэд шигээ хайрлан, хамгаалж, урд хөлөөрөө явдаг болгон сургасан гэнэ.
Гэ Синпинг “Эхний хэдэн сар их хэцүү байсан. Хойд хоёр хөлийнх нь оронд би мод барьж, тэнцвэрийг нь олуулдаг байсан. Одоо бол хүн шиг л хоёр хөл дээрээ гүйж, харайдаг болчихсон. Тосгоныхон маань анх түүнийг хараад их гайхдаг байлаа” гэж ярьжээ.