Монголын загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ, 20 гаруй жилийн түүхтэй “Гоёл” наадам энэ сарын 10-15-нд болно. Уг наадмын ерөнхий зохион байгуулагч “Шилмэл загвар” компанийн захи рал Ч.Оюунцэцэгтэй өчигдөр 15.30 цагт холбогдлоо.
-Энэ жилийн “Гоёл”-ын онцлог юу вэ?
-Өмнөх жилүүдээс илүү өргөн хүрээ хамарч, олон өдөр үргэлжилнэ. Өмнөх жилүүдэд энэ наадмын хүрээнд загварын долоо хоног зохион байгуулж байгаагүй. Энэ сарын 10-14-нд загварын долоо хоног зохион байгуулж, эндээс шалгарсан шилдэг загваруудыг 15-нд болох гала тоглолтод оролцуулж шилдгийг шалгаруулна.
-Хэдэн загвар зохион бүтээгчийн хэчнээн загварыг “Гоёл”-ын тайзнаа үзүүлэх вэ?
-Одоогийн байдлаар 22 дизайнер, загварын товчоо 700 гаруй загвараа толилуулахаар мэдүүлгээ ирүүлсэн байна. Мөн гадаадын таван дизайнер оролцоно. Тодруулбал, Сингапураас нэг, ОХУ-аас гурав, БНХАУ-аас нэг, Якутаас нэг дизайнер ирнэ.
-“Гоёл”-ын зохиомж, найруулга ямар байх бол?
-Энэ жил “Гоёл”-ыг “Херо” энтертайнмэнтийн захирал Б.Баатар найруулна. Ямар маягаар дэглэж, найруулахаа нууцалж байгаа. Ямар ч байсан шинэлэг, сонирхолтой болно гэдэгт итгэж байна. “Гоёл”-ын тайзыг “Гэсү дизайн” хийж, хөгжим гэрэлтүүлгийг “Sound of Mongolia” хариуцаж байгаа.
Х.УЯНГА