Алс зайдуу хөдөө орон нутгийнхнаас хамгийн түрүүнд Архангай аймгийн ЗДТГ-ынхан “Болор цом- 29” яруу найргийн наадмыг зохион байгуулахаар болсон. Дархан-Уул аймагт болсон өнгөрсөн жилийн наадмаас эхлээд л МЗЭ-ийнхэнд хүсэлтээ уламжилсан учраас тэд ийнхүү бусдаас өрсчээ. Өвлийн хүйтэнд, хол зам туулахаас халгалгүй утга зохиолдоо үнэнч Б.Бааст, Б.Лхагвасүрэн, Ц.Цоодол, П.Бадарч нарын ардын уран зохиолч тэргүүтэй төрийн шагналт, соёлын гавьяат ахмадууд энэ сарын 9-11-нд болох утга зохиолын өдрүүдэд оролцох аж.
МҮОНРТ-ээс 20 гаруй хүний бүрэл дэ хүүнтэй баг уг наадмыг сурвалжлах юм байна. Дээрх зо хиолчдоос хэн наа дамдаа шүлэг ун ших нь одоогоор тодор хой бо лоогүй учраас шүүгчээ сонгоогүй гэнэ. Энэ жи лийн наадмыг олон газар хамт ран зохион бай гуулж байгаа тул шагналын сан өмнөхөөсөө өндөр бө гөөд цомыг нь “Кристалл хаус” компанийнхан ОХУ-д захиалгаар хийлгэжээ.
МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав “Аймгуудаас “Болор цом” наадмыг нутагтаа зохион байгуулах санал их ирдэг. Энэ жил Архангайд болох учраас зохион байгуулалтын ажилд нэлээд хугацаа орсон. Наадмаа хүсэн хүлээдэг олон хүн биднээс хэзээ болох, ямар зохиолч оролцохыг утсаар асууж байна. Энэ бол өрсөлдөөн гэхээсээ хот, хөдөөгийн уран бүтээлчдийн утга зохиолын талаарх чин сэтгэлийн яриа, халуун дотно уулзалт юм” гэлээ.
Л.ГАНЧИМЭГ