Тэрбумаар тоологдох шүтэн бишрэгчтэй “The Twilight Saga: Breaking Dawn” нээлтээ хийж
, Эдвард, Белла хоёрын хайрын түүх үргэлжилж байна. Энэ талаар киноны гол дүрийн жүжигчин бүсгүйтэй хийсэн ярилцлагыг сонирхуулъя.
-Цус сорогч байх таалагдав уу?
-Маш их. Ямар ч охин ийм боломжоос татгалзахг үй биз. Би кино зохиол той танилцахаас өмнө номыг нь уншчихсан байсан. Шалгаруулалтад тэнцсэнээ мэдээд үнэхээр их баярласан. Тэр үед 17 настай байсан, харин надад цус сорогчийн дурлалт бүсгүй болох боломж олдсон юм. Цус сорогч аюултай ч охид ийм боломж тохиовол оролдоод үзэх байх.
-“Бүрэнхий” кинонд тоглоод багагүй хугацаа өнгөрлөө. Анх 17 настай охин дэлгэцнээ гарч байсан бол цуврал дуусахад 22-той алдартай бүсгүй болжээ?
- Мэдээж дөрвөн жил гэдэг урт хугацаа. Гэхдээ миний амьдралын тал хувь нь зураг авалтын талбай дээр өнгөрч байгаа. Есөн настайгаасаа л зураг авалт, камер, дүр бүтээх, жүжиглэлт гэдэг хэмнэлээр амьдарч эхэлсэн. Белла ээлжит дүр, зураг авалтын талбайд ирж дүрээ бүтээнэ гэдэг миний гол ажил. Харин энэ дөрвөн жил хэтэрхий урт байлаа. Би ажилдаа дуртай, тэгээд ч камерийн өм нө жүжиглэдэг болохоос хувийн амьдралаа дэлгэдэггүй.
-Киноны энэ анги дээр Белла, Эдвард хоёр гэрлэдэг. Хурим ямар байсан бэ?
-Гайхалтай. Энэ бол миний хувьд анхны хурим. Тиймээс туршлага дутсан байж магад. Хуримын даашинз өмсөхөд хэцүү байсан шүү. Гэхдээ бүх зүйл гайхамшигтай байсан.
-Өөрийгөө дэлгэцээр харах сайхан байдаг уу?
-Би өдөржин гэртээ суугаад л тоглосон кинонуудаа эхнээс нь үзээд байдаггүй л дээ. Гэхдээ зарим жүжигчдийг киногоо үздэггүй гэж хэлэхээр нь итгэдэггүй юм.
-“Бүрэнхий” цувралын үзэгчдэд юу хэлмээр байна?
-Стефани Майерын номыг унших дуртай бол ямар нэг тусгай тайлбар хэрэггүй гэж бодож байна.