Шинэ жил болоход 34 хоног, харин байгууллагын баярын үдэшлэг болоход үүнээс бага хугацаа үлдсэн учраас охид, бүсгүйчүүдийн толгойд гоёлын даашинзын “шуурга” дэгдсэн байгаа. Жил бүрийн тэр л үдэш эмэгтэй хүн уран сэтгэмж, дотоод гоо үзэсгэлэн, мөрөөдлөө ил гаргадаг. Ингэхдээ юуг анхаарах ёстой бол?
Лусын дагина
Гялалзсан даашинз бол энэ жилийн хамгийн сонирхолтой, шинэлэг хувилбар. Brioni, Louis Vuitton, No. 21 зэрэг алдартай загварын ордноос загварын ертөнцөд дөнгөж хөл тавьж буй залуу дизайнерууд хүртэл бүгд лусын дагинаас өнгөлөг, гялалзсан хайрсыг нь “зээлжээ”. Тиймээс шифон даашинзыг гялгар зүүлт, зүүсгэлээр гоёж, энгэр, урд тал гээд тодорхой хэсгүүд элдэв нэмэлт детальгүй бүхэлдээ гялалзсан урт, богино даашинзтай бүсгүйчүүд загварын тайз, улаан хивс, алдартай сэтгүүлийн хуудаснаа тааралдах болно. Хэрвээ та ийм хувилбар сонгох гэж байгаа бол гялгар хувцас биеийн өөг тодруулдаг гэдгийг анхаараарай.
Нэг мөртэй даашинз
Олон улирлын турш бүсгүйчүүдийн гоолиг биеийг тодруулж байгаа нэг мөртэй даашинз дээд зэрэглэлийн үдэшлэгээс эхлээд энгийн өдрүүдэд ч нийцдэг онцлогтой. Одоо ч байр сууриа алдаагүй хэвээр байна. Энэ жил нэг мөртэй даашинзны загвар цэцэг, сонирхолтой хуваалт, хуниас, давхар мөр гэх мэтээр өөрчлөгджээ.
Урт хормой, оноо
Нүцэглэхгүйгээр дур булаам харагдах нэг арга бол урт оноо. Шагай шүргэм урт хормой, эрхэмсэг загварыг урт оноогоор чимэглэх
нь сайхан хөлтэй бүсгүйчүүдийн хувьд оновчтой шийдэл хэвээр шүү.
Тор
“Оскар”, “Алтан бөмбөрцөг” өвөл, хаврын ёслолоос эхлээд хоногийн ө“American Music Awards -2011” наадмын хивсэн дээр даашинзтай заларсан. Өэнэ материал Холливудын стилистүүдийн сонголт болсоор байгаа. Тиймээс бүсгүйчүүд жилийн гоёлоо зэхэхдээ үүнээс санаа авч болох юм.
Х.МАНДУХАЙ