ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймагт цас, мөсний “Наадам” нэртэй арга хэмжээ өчигдөр нээгдсэн талаар “Жэньминь жибао” мэдээлжээ. Үндэснийхээ өв соёлыг сурталчлах зорилготой эл “Наадам”-ын үеэр ардын дуу, бүжгийн тоглолт, үндэсний хувцасны шоу зохион байгуулахаас гадна цас, мөсөөр урласан бүтээлийн уралдаан болох аж.
Ирэх оны гуравдугаар сар хүртэл үргэлжлэх цас, мөсний наадмын халааг Харбинд болох цас, мөсний баяр авах юм байна. Харбины уламжлалт “Ice & Show Festival” олон улсад нэр хүндтэй том баяр бөгөөд дэлхийн алдартай мөсөн урлаачдын бүтээлийг үзэхээр олон мянган жуулчин жил бүр тус хотыг зорьдог.