
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, “Сонсголон”-гийн гүүрний зүүн талд 4 хүүхэд “Туул” голын эрэг дээр тоглож байснаас 1 хүүхэд голын усанд живсэн тухай дуудлагыг долоодугаар сарын 26-ны өдрийн 19.01 цагт хүлээн авсан аж.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход О /15 настай, эрэгтэй/ живж байхдаа голын эргийн бургаснаас зүүгдсэн байсныг 19.54 цагт эсэн мэнд гаргасан байна.