Спортын бүжигчид арван жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд цэнхэр гаригийн 19 шилдэг багаас аравдугаар байрт шалгарсан стандарт бүжгийн “Улаан сарнай”, латин бүжгийн “Стар” зэрэг багийн амжилт, хилийн чанадын тэмцээнүүдэд дээгүүр байр эзлэх болсон гэх мэтчилэн арвин амжилтаараа тэл ойгоо угтлаа. Энэ төрлөөр монгол хүн амжилтын оргилд хүрэх боломжтой гэдгийг батлахын төлөө мөн чармайн хөдөлмөрлөж буй. “Бид хэзээ нэгэн цагт дэлхийн аваргатай болно. Үүний төлөө уйгагүй бэлтгэл, шаргуу зүтгэл хэрэгтэй” хэмээн тус холбооны тэргүүн нэгэнтээ хэлсэн юм.
Өчигдөр Спортын төв ордонд болсон МБСХ-ны ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх тэмцээн 11 клубийн ур чадвараараа шалгарсан 200 орчим тамирчдын дунд болсон юм. Анх удаа бүжгийн спортын багийн тэмцээн Монголд зо хиогдсоноороо онцлог. Тус тэм цээнд авьяас сорихоор Өвөрхангай, Дархан-Уул, Орхон, Булганы тамирчид орон нутгаа төлөөлөн иржээ. Спортын бүжиг Азийн ор нуудаас БНСУ-д өндөр хөгжсөн. Тэр дундаа Инчон хот дээгүүр байр эзэл дэг. Тус хотын БТСХ-ын ерөнхийлөгч, шилдэг тамирчдынхаа хамт Улаанбаатарт буусан бөгөөд спортын бүжгийг хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа.
Олон улсын бүжгийн спортын холбооны дүрмийн дагуу тамирчид хүүхэд-1, хүүхэд-2, өсвөр-1, өсвөр-2, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллаар зохиогдсон. Шигшээд тус бүр зургаан баг шалгарах учиртай. Стандарт болон латин бүжгийн ангилалд тамирчин тус бүр таван бүжгээр өрсөлддөг билээ. Оролцогч дын хамгийн отгон нь долоон настай Б.Энхчимэг охин бөгөөд хослон бүжигчийнхээ хамт үзэгчдийн хайрыг татаж байв. Тэд ах эгч нараасаа дутахгүйг хичээн, хэмнэлдээ тааруулан бүжихдээ төвөгтэй элемен түүдийг эвлэгхэн хийж харагдав. Энэхүү тэмцээний нээлтийн үеэр “Улаан сарнай”, “Стар” багийнхан үзүүлэх тоглолт хийсэн нь олны талархлыг хүлээнэ билээ. Ялангуяа монгол хэмээн уйгаржин бичгээр өмсгөлөө урласан “Стар”-ын бүжигчид цоглог, дайчин тог лолтоороо үзэгчдийг байлдан дагуулсан юм. Тэд латин бүжгийн ДАШТ-д энэ л хэмнэлээрээ бүжиж, хагас шигшээд шалгарсан билээ.
Ур чадвараа сорьсон тамирчдаас Дархан-Уул аймгийн “Sway” клуб өрсөл дөгчдөө илүүрхэн түрүүлснээр 2.000.000 төгрөгийн эзэн болсон бол Мон голын хүүх дийн ордны “Авьяас” 1.500.000 мянга, Улаанбаатар хотын “Вик тория” баг 1.000.000 төгрөгийн шаг нал хүртлээ. Спор тын бүжиг Монголд дэлгэрс нээс хойш ийм өндөр шагналын сантай тэмцээн зохиогдсон удаагүй. Тус тэмцээний үеэр Улаанбаатар хотын ерөн хий менежер, МБСХ-ны ерөнхийлөгч Ч.Батаас сэтгэгдлийг нь сонслоо.
-Танд баярын мэнд хүргэе.
-Баярлалаа. Би МБСХ-ны ерөнхий лөгчөөр сон гогдоод удаагүй байна. Хэдийгээр спор тын бүжигчидтэй хамтран ажил лаад удаагүй ч хүүхэд, з алуу чуудын чөлөөт цагийг зөв зо хистой өнгө рүүлэх, соёл хүмүүжлийн нөлөө үзүүлдэг сонгодог спор тын хөгжилд өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулах болсондоо баяртай байна.
-Та спортын бүжгийг хэзээнээс сонирхдог болсон бэ?
-Намайг бүжигчин үү гэж хошигнон асуух хүн цөөнгүй байна. Гэхдээ би бүжигчиндээ биш, Монголын иргэдийн хүмүү жил, боловсролд тус дэм үзүүлэх, энэ спортыг түгээн дэлгэр үүлэхийн төлөө энэ албыг хаших болсон. Хамт олны нэгд мэл бай дал нь ч надад таа лагдсан. МБСХ хоёр, гурван жил ерөнхийлөгчгүй ажилласан юм билээ.
-Энэ тэмцээнийг зохион байгуулах санаа хэзээнээс төрөв?
-Хоёр сарын өмнө МБСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга А.Мөнгөнхуяг уг тэмцээнийг зохион байгуулах санал тавьсан юм. Тэмцээнд эхний зургаан байр эзэлсэн баг мөнгөн шагнал хүртэнэ. Харин аваргууд 2.000.000 сая төгрөгийг дэлгүүрийн лангуун дээр байдаг биш, гар хийцийн цомтой хамт гардах юм. Энэ нь шилжин явах биш, тухайн клубт үүрд үлдэх цом.
Улаанбаатар хотын багийг ардаа орхисон Дархан-Уул аймгийн “Sway” клуб ОХУ-ын Улаан-Үүд хотноо болсон “Найрамдал” олон улсын тэмцээнд гурав, дөрөвдүгээр байр эзэлсэн туршлагатай хамт олон. Д.Дүүрэн баяр, Г.Оюундарь, Э.Ням-Очир, Г.Халиун зэрэг шилдэг бү жигчин тэн дээс төрөн гарсан. Тамирчдынхаа ам жилтад сэтгэл хангалуун байгаагаа тус ай маг дахь салбар холбооны ерөн хий нарийн бич гийн дарга А.Амар мэнд өгүүлсэн юм. Ийнхүү бүжгийн спор тын ба гийн тэмцээн амжилттай болж өн дөрл өлөө. Өнөөдөр стан дарт, ла тин бүжгийн УАШТ болно. Тэд уянгын бүжиг, цоглог тан гогоор Спортын төв ордныг да хиад доргионо.
Б.ӨЛЗИЙТОГТОХ