Дархан-Уул аймагт шилдэг загвар зохион бүтээгч, шилдэг загвар өмсөгчдийг тодруулах ДАРХАН ГОЁЛ-2012 наадмыг анх удаа зохион байгууллаа. 90 загвар өмсөгч бүтэн сарын турш тайзны алхаа, загвар өмсөгчийн арга техникийг эзэмших сургалтад хамрагдан эл наадамд өрсөлдсөн байна. Наадмын бэлтгэлийн явцыг “Мөнхтэнгэр” студиэс реалити шоу, цуврал нэвтрүүлэг хэлбэрээр бэлтгэн орон нутгийн “Ди Би Эс” телевизээр олон нийтэд хүргэжээ.
Өнгөрсөн долоо хоногт наадмын эцсийн шалгаруулалт болж, 21 загвар зохион бүтээгчийн 400-гаад хувцсыг 50 шилдэг загвар өмсөгч амилуулснаар уг наадам өндөрлөлөө. Наадмын шагналын сан 20,000,000 төгрөг байсан бөгөөд УИХын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, “Төвшин сэтгэл” сангийн тэргүүн Д.Хаянхярваа ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан. “Викторизон” ХХК-ийн “Мода Арт” загварын агентлаг, ДарханУул аймгийн НАМЗХ эл арга хэмжээг зохион байгуулж, Дархан-Уул аймгийн олон аж ахуй нэгж байгууллагууд ивээн тэтгэгчээр оролцжээ.
Наадмын бүх оролцогчдыг Хүүхэд залуучуудын боловсролыг дэмжих “БИД ЧАДНА” төслийн хүрээнд “Викторизон” сургалтын төвийн англи хэл-компьютерийн хосолсон хоёр сарын сургалтад суух 100,000 төгрөгийн үнэ бүхий эрхийн бичгээр урамшуулсан байна.
ДАРХАН ГОЁЛ 2012 НААДМЫН ШАГНАЛТНУУД
1. С.Ариунболор – Шилдгийн шилдэг загвар өмсөгч
2. Н. Мөнгөнтотго – Шилдэг эрэгтэй загвар өмсөгч
3. Л. Отгонлхам – Шилдэг эмэгтэй загвар өмсөгч
4. Э. Энхзаяа – Мисс модель
5. Г.Дарьсүрэн – Имиж модель
6. Э.Цэцэгдарь – Фото модель
7. Д. Ирмүүн – Face модель
8. Ц. Бадамхатан – Өсөх ирээдүйтэй загвар өмсөгч
9. Г.Гантуяа (“Дархан Минж” ХХК-ийн дизайнер)
ШИЛДЭГ ЗАГВАР ЗОХИОН БҮТЭЭГЧ
10. Э.Өнөрмөнх (“Дархан Нэхий” ХК-ийн дизайнер)-Өсөх ирээдүйтэй загвар зохион бүтээгч
11. Б.Нарантуяа (“Ану-Энхнаран” ХХК-ийн дизайнер)-Өдөр тутмын хувцасны шилдэг загвар зохион бүтээгч
12. Г.Батчимэг/ дизайнер/-Үндэсний хувцасны шилдэг загвар зохион бүтээгч
13. Б.Цацрал / дизайнер/-Гоёлын хувцасны шилдэг загвар зохион бүтээгчээр тус тус шалгарлаа.
Г.ЭРДЭНЭТУЯА