“Marie Claire” сэтгүүлийн арванхоёрдугаар сарын дугаарын зочноор уригдсан Анжелина Жоли “Брэд амьдралыг минь төсөөлж байгаагүй аз жаргалаар бялхуулж, өөрчилсөн. Бид хамтдаа сайхан гэр бүлийг цогцлоож чадсан. Тэр бол хамгийн үнэ цэнэтэй зүйл минь” гэжээ.
Тэрбээр мөн зургаан хүүхдийнхээ талаар хөгжилтэй яриа дэлгэж, тус бүрийнх нь онцлог зан чанарыг дурджээ. “Брэд бид хоёр үнсэлцэхэд хүүхдүүд маань харчихаад чанга чанга инээцгээдэг. Энэ бол баярлаж байгаагийнх нь илэрхийлэл гэж боддог. Учир нь аав, ээж хоёр нь биенээ хайрлаж байгаа нь үр хүүхдүүдэд юугаар ч сольшгүй амар амгалан, аюулгүй байдлыг мэдрүүлдэг байх” хэмээн тэрбээр ярьжээ.
Э.ХАНА