4.1 сая доллар салхинд хийсгэсэн осол Эдийн засгийн хямрал, мөнгөний асуу дал олон орны иргэдийн сэтгэлийг зовоож буй эдгээр өдрүүдэд тансаг хэрэглээний 14 машин мөргөлдөж, 4.1 сая долларыг салхинд хийсгэсэн осол Японы Шимоносекид гарчээ. Ослын үеэр найман “Феррари”, нэг “Ламборжини” болон гурван “Мерседес Бенз”, хоёр “Тоёота” эвдэрсэн аж. Уг ослыг хамгийн их зарлагатай хэмээн Гиннесийн номд бүртгэж авахаар болжээ. Орон нутгийн цагдаа нарын ярьснаар тус хотод нэг дор ийм олон тансаг хэрэглээний машин мөргөлдөх нь байтугай, харагддаг ч үгүй байсан гэнэ. Жолооч нар Кюүшү арлаас Хирошима хотод болж буй наадамд оролцохоор явж байжээ.