“Making the band-2” шоунаас төрсөн хоёр дахь хамтлагийн охид шинэ жилийн тоглолтын захиалгад дарагдаад тун завгүй байгаа гэнэ. “Extacy”-ийг Монголын рок попын ертөнцөд цахиур хагалах сайн хамтлаг болгоно хэмээн амлаж, үүнийхээ төлөө зүтгэж буй продюссер Ж.Алтанцэцэгтэй өчигдөр 15.00 цагт холбогдлоо. Тэрбээр охидоо гадаадын тайзнаа дуулуулахаар хөөцөлдөж байгаа аж.
-“Extacy” хамтлагаар сонин юу байна даа?
-Шинэ жилийн тоглолтын урилга тас рахгүй, өдөр бүр тоглолттой байна. Саяхан гаргасан “Шинэ жилийн мэнд хүргэе” дууны клипийг “MN 25 дугаар суваг” телевизийнхэн хийж байгаа. Хамтлаг одоо дөрвөн дуу, хоёр клиптэй болсон.
-Хамтлаг нэг гишүүнээ “таначихсан” юм уу?
-“Making the band” шоуны оролцогч Жасмин “Энэ шоунд оролцож өөрийгөө сорьж үзэхийг хүссэн. Шоу дуустал явна. Цаашид хамтлагийн уран бүтээлд оролцож чадахг үй. Мэргэжлээрээ ажил лана” гэсэн. Үүнийг нь бид зөвш өөрсөн. Хамтлагт хорин нас ч хүрээгүй охид байгаа. Тэдэн дунд урлагийн хүн болно гэсэн зорилгогүй, сэт гэлийн хөдлөлөөр шоунд оролцсон, урлагийн хүн болохыг аав ээж нь зөвшөөрөхгүй бай гаа зэрэг элдэв асуудал байгаа байх. Тийм болохоор “Чи энэ хамтлагт заавал бай” гэж хүчилж болохгүй. Урлагийн хүн болно гэдэг амар ажил биш. Дараа нь дуучин болсондоо харамсах үе ирэх вий гэсэндээ хүмүүсийн сон голтыг хүндэлж байгаа. Теле визийн шоу дуусаж, Монголын рок попын гэр бүлд орж байгаа хүмүүс урлагийн төлөө гэсэн чин сэтгэлгүй, хоёрдмол байж болохгүй шүү дээ.
-Хамтлаг цаашид долоон гишүүн тэйгээр уран бүтээлээ хийгээд явах уу?
-Он гаргаад бүрэлдэх үү ний асуудлаар нухацтай ярилцана. Үнэхээр дуучин болъё гэж бодож байна уу, урлагт амьдралаа зориулж чадах уу гэдэг асуултад хариулах цаг нь болсон.
-“Extacy” хамтлаг гадаадад тоглоно гэж сонссон?
-Ирэх сарын дундуур Өвөр монголд очиж тоглолтод оролцоно. Хоёр дугаар сард БНСУ руу явахаар ярилцаж байна. -Та яг одоо хаана, юу хийж явна вэ? -Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооноос зохион байгуулсан шинэ жилийн баярт оролцож байна. Энд ирсэн 150-иад хүүхдэд “Хүүхэд насны дурсамж” цомгоо бэлэглэлээ.