“Биллбоард” сэтгүүлээс энэ оны хөгжмийн ертөнцийн онцлох үйл явдал болон уран бүтээлчдийг нэрлэв. Өдгөө 23 настай, Их Британийн дуучин Аделе энэ оны хамгийн шилдэг уран бүтээлчээр шалгарсан байна. Мөн уг сэтгүүл энэ жилийн хамгийн шилдэг 100 дууг нэрлэхэд Аделегийн “Rolling in the deep” тэргүүлсэн байна. Харин шилдэг 200 цомгийн жагсаалтыг Аделегийн “21” өнгөлж, Тэйлор Свифтийн “Speak now”, Лэди Гагагийн “Born this way” удаалжээ. Аделе ийм амжилт гаргасан цорын ганц англи уран бүтээлчээр тодорч, түүх бүтээсэн байна. Харин хамгийн дуулиантай аялан тоглолтын эзнээр “U2” хамтлагийг нэрлэжээ. Сонирхуулахад уг сэтгүүл зул сарын холбогдолтой дуунуудын жагсаалтыг гаргаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт дуучин Мирая Кэригийн “All I want for Christmas is you” тэргүүлсэн байна.