БНХАУ-ын Учаод болсон Олон улсын циркчдийн наадмаас хүрэл цом хүртсэн “X Bud roses” студийн уран нугараач Б.Уянга, Ч.Алтанцэцэг, Б.Ихэрцэцэг, Н.Төгөлдөрсайхан, Г.Энхгэрэл, Б.Алтжин нарыг соёлын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнажээ.
Эдгээр уран нугараач олон улсын “А” зэрэглэлийн уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог учраас ийн урамшуулсан аж. Өмнө нь соёлын тэргүүний ажилтан цолоор 18 настан шагнуулсан нь энэ цолыг авсан хамгийн залуу уран бүтээлч болж байсан юм. Тэгвэл эдгээр охид 13-17 настай.
Ж.СОЛОНГО