Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шарав Хэнтий аймгийн уугуул. Бага байхдаа хөгжмийн зохиолч болно гэж бодож байгаагүй ч хөгжимд хорхойтой хоёр ах нь түүний ирээдүйн замыг заасан юм билээ. Гэхдээ Б.Шарав хүү сумынхаа соёлын төвийн хөг жимчин ахыг хараад “Түүн шиг л төрөл бүрийн хөгжим сайхан тоглодог хүн болохсон” гэсэн нууцхан хүсэлтэй болж. Гэхдээ тэр мөрөөдлөө хэд дахин давуулан биелүүлснийг Монголын ард түмэн мэднэ.
Гайхалтай сайхан өглөөг бэлэглэдэг “Нарны бүжиг”, тэртээх холд аялуулдаг “Сэтгэлийн эгшиг” гээд түүнээс ундарсан аялгуу бүхэн гайхалтай. Өдгөө тэрбээр “Монгол орон мандан бадраг” симфони, удиртгалыг бичиж суугаа. Ирээдүйн Монгол орон ийм сайхан болоосой гэсэндээ ийн бичиж буй гэнэ.
Хөгжмийн зохиолч болохоор Улаанбаатарт ирэхдээ ногоон тэрлэг нээс сал даггүй байсан хүүг үеийнхэн нь “Багшийн дээдийн ногоон дээлт” гэж хочилдог байсан аж. Б.Шарав тэр жилдээ ногоон дээлнээсээ салж, хотын хүү болсон. Гэхдээ хүүхэд ахуй үеийнх нь нандин дурсамжийг тээдэг ногоон тэрлэгээ үргэлж дурсан санадаг гэсэн