![Гэрэл зургийг Ч. Ганбат](http://resource4.sodonsolution.org/unuudur/image/2023/09/26/ftf5ifs1m8a983ri/Ц.Цогтбаатар Азийн наадмаас хүрэл медаль хүртжээ.jpg)
“Ханжоу”19 дэх удаагийн Азийн наадмын жүдогийн тэмцээнд -73 кг-ын жинд Сүлд спорт хороо, Наран мандал компаний тамирчин Токио-2020 олимпын наадмын хүрэл, дэлхийн аварга Цэнд-Очирын Цогтбаатар өрсөлдлөө. Улмаар хүрэл медаль хүртжээ.
Хагас шигшээд Узбекистаны Мироджон Юүлдошевт торгуулиар ялагдсан тэрбээр хүрэл медалийн төлөө Казахстаны Даньяр Шамшаеваас хоёр вазари үнэлгээ авч цэвэр яллаа.
Тун удахгүй, жүдоч -70кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Женко клубийн тамирчин 18 настай Батсуурийн Ням-Эрдэнэ БНХАУ-ын Фен Ен Ентэй хүрэл медалийн төлөө барилдах болно.