Монголын хоёр дуучин М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны шил дэг 15-д үлдсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уралдааны эцсийн дүн гарч шилдэг эрэгтэй дуулаачаар Г.Ариунбаатар шалгарсан бол удаах байрт нь мөн л Монголын Э.Анхбаяр тодорчээ. Энэ уралдааны 2009 оны шилдэг эмэгтэй дуулаачаар шалгарсан С.Мөнгөнцэцэг булган сүүлтэй юм. Эмэгтэй дуулаачийн тэргүүн байр хэн нэгнийх болсонгүй. Тийм хэмжээний дуулаач гараагүй нь шүүгчдийн сэтгэлийг бага зэрэг гонсойлгосон аж. Хоёрдугаар байрт хоёр хүнийг тодруулсан нь Оросын сопрано Ирина Рейнард, Ирина Костина байлаа. Чихэнд чимэгтэй мэдээ үүгээр дуусахгүй. Уралдааны болзлын дагуу оролцогчид дэлхийн болон Оросын хөгжмийн зохиолчийн ари, ро мансыг дуулах ёстой. С.Рахманиновын бү тээлийг хамгийн сайн амилуулсан дуучинд олгох тусгай шагналын эзнээр Монголын баритон Э.Анхбаяр тодорсон байна. Мөн энэ төрөлд буюу орчин үеийн (1975 оноос өмнө зохиосон) бүтээлийг хамгийн сайн дуулсан тусгай шагналтнаар манай басс Ж.Бямбажав шалгарчээ. Г.Ариунбаатар Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин бол Э.Анхбаяр чөлөөт уран бүтээлч.