Өнөөдөр Японы Изү арлын өмнөд хэсэгт орон нутгийн цагаар 11.00 цагт 6.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн аюулаас сэрэмжлүүллээ гэж Японы цаг уурын ерөнхий газраас мэдээлэв.
Газар хөдлөлтийн голомт Изү арлын өмнөд хэсэгт орших Торишима арлын хавьцаа 10 километрийн гүнд байв.
Цунамигийн өндөр 1 метр байх магадлалтай бөгөөд энэ хэрийн өндөр давалгаа нь хүнийг тэнцвэр алдуулж унагах аюултайг цаг уурчид анхааруулж байна.
NHK телевизийн суваг нэвтрүүлгээ тасалж, тус арлуудаас нэвтрүүлэг цацаж, ард иргэдийг эрэг рүү ойртохгүй байхыг уриалж байна.
Далайн ойролцоо байгаа хүмүүс уул хад, өндөр газарт гарч, найз нөхөд, ойр дотны хүмүүсээ анхааруулж байна.
Эхний давалгаа орон нутгийн цагаар 12.00 цагийн орчимд эрэг рүү ирнэ гэж мэргэжилтнүүд тооцоолжээ