“DOZ entertaiment”-ын уран бүтээлчид “Хөх толбот хүмүүс” уран сайхны киногоо ирэх сарын 6-нд Төрийн ордонд нээнэ.
“DOZ entertaiment”- ын захирал Ш.Доржсүрэн уг киноны зохиолыг бичиж, найруулсан бөгөөд зураглаачаар Б.Отгонзориг, хөгжмийн зохиолчоор “Алтан ураг” хамтлагийн Б.Эрдэнэбат, зөвлөхөөр ХБНГУ-ын найруулагч Вейт ажиллаж, Төрийн соёрхолт жүжигчин Ц.Төмөрбаатар, гавьяат жүжигчин Н.Даагийранз, жүжигчин Т.Эрдэнэбаяр, “Авьяаслаг хятадууд” шоуны оролцогч С.Уудам нар гол дүрд тоглосон байна.
“Хөх толбот хүмүүс” киноны зургийн 20 хувийг Монголд, үлдсэн хэсгийг Берлин, Парист авчээ. Уг киног аравдугаар сарын 29-нд Парисын “ESCAPE LANDOWSKI CINEMA D’ ART ET D’ ESSAI” театрт нээж, Францад ажиллаж амьдарч буй монголчуудад толилуулсан юм.
А.АМИНА