Кубын удирдагч асан Фидель Кастрог хороох оролдлого 638 удаа гарч байсан гэнэ. Түүн шиг олон удаа үхэх “ял” сонссон хүн байхгүй учраас Гиннесийн номд түүнийг “Хамгийн олон удаагийн халдлагаас амьд үлдсэн хүн” хэмээн бүртгэн авчээ.
Фидель Кастро олон удаа мэргэн буучийн бай болж байсан. Үүнээс гадна дуртай тамхинд нь хор шингээж, хувцсанд нь, бейсболын бөмбөгөнд тэсрэх төхөөрөмж тавиад ч түүнийг цааш нь харуулж дөнгөөгүй гэдэг.