Манай урлагийн томоохон гэр бүлийн нэг болох найруулагч О.Машбат, МУГЖ Н.Батцэцэг нар эх нутаг руугаа хөлгийн жолоо залахын өмнө далайцтай ажил амжуулахаар шийдсэн бололтой. Шадар сайдын ивээл дор америкт байгаа монголчуудын төлөөллийг оролцуулсан, бусдад үр өгөөжтэй чансаатай ном гаргахаар ур чадвартай сэтгүүлчдийг уриад байгаа сурагтай.
Энэхүү ном нь сүүлийн үеийн жишгээр DVD хавсралттай байх бөгөөд ариутган шүүх редактораар Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуай ажиллах ажээ.
Ийнхүү бараг гуч орчим мянгад хүрээд байгаа америк дахь нутаг нэгтнүүд маань дэлхийгээр тархан суугаа монголчуудаас хамгийн түрүүнд түүхийн түүчээгээ үлдээж ололт амжилтаа номын алтан хуудаснаа сийлж эхэллээ.