Хэнд ч анзаарагддаггүй хэрнээ гэрийн интерьерт нөлөөлдөг чухал элемент цөөнгүй бий. Үүний нэг нь орны бүтээлэг. Бүсгүйчүүд унтлагын өрөөгөө сайхан харагдуулахын тулд орны бүтээлэгний загвар хийцэд анхаарлаа хандуулдаг. Мэргэжилтнүүд ч үүнийг нь онцолдог. Орны бүтээлэг сонгохдоо гэрийнхээ орон зай болон тавилгын хэв маягтай зохицуулж, тэдгээр нь нэгдэн зохиомж боло хоор байгаа эсэхэд анхаарах хэрэг тэй. Мэдээж орны бүтээлэг дангаа раа ямар ч зохиомж бий болгохгүй учраас дэр, хөшигтэй нь сонгоорой. Том хэмжээтэй, нэвсгэр орны бүтээлэг унтлагын өрөөнд зохимжтой байдаг ч жижиг бүтээлгийг тал лан тавьж гоёмсог загвар бий бол гож болно. Үүнээс гадна ороо бүтээхдээ цэмцийлгэж, тэнийлгэх хэрэггүй. Хөнжлийн ирмэг үл ялиг сөхөгдөж харагдвал донжтой. Орон дээрээ дэр болон зөөлөн тоглоом байрлуулж бүтээлэгтээ үл ялиг хуниас гаргаж орхивол танд амрах, тухлах аятай сэтгэгдэл төрүүлнэ. Гулсамтгай материалтай бүтээлэг унтлагын өрөөний оронд тохирожгүйг санаарай. Үүний оронд ноосон даавуун бүтээлэг сонгож болох юм. Бүтээлгийг цонхны хөшиг, ханын цаастай хослуулж, байгалийн гэрэл болон өрөөний гэрэлтэй нийцүү- лэх хэрэгтэй. Мөн цонхоор нэвтэрч байгаа гэрлийн туяатай бүтээлгийн хэлбэрийг огтлолцуулах маягтай байрлуулахыг хичээгээрэй.