Төв аймгийн Алтанбулаг сумын нутгаар очвол Морин толгой хэмээх газарт орших олон үеийн булшийг үзэж болно. Түүнчлэн та Өнгөтийн цогцолбор дурсгалыг бас сонирхох боломжтой. Тус цогцолборт байдаг босоо байрлалтай нэгэн хүн чулууг нутгийнхан хөшөө хэмээн нэрлэдэг. Энэ газар нь олон хэлбэр дүрс, шинж төрхийг харуулсан иж бүрэн цог цол бор бө- гөөд Ни рун улсын дурс гал гэж үздэг юм байна. Харин Манзуширын хийд Богдхан уулын өврийн шинэсэн ойд байрладаг. 1933 онд хийдийг нураасан түүхтэй. Тус хийдэд 1726 онд цутгаж хийсэн хүрэл тогоо бий. Энэ тогооны амсар нь 215 см диаметртэй, гүн нь 140 см, багтаамж нь 1800 литр, хоёр тонн жинтэй. Хоёр үхрийн буюу 10 хонины мах чанахад дөрвөн тэрэг түлээ ордог байсан гэж ярьдаг. Мөн нэг удаад 1000 хүний хоол бэлтгэж болдог ажээ.