Азийн орнуудад дотнын хүмүүстээ луу бэлэглэх нь ихэсчээ. Энэ нь луу жил гарах гэж буйтай холбоотой. Шинэ оны эхний өдөр Сөүл хотын Сугугдун дүүргийн “Лотте” их дэлгүүрт нэгэн содон лууг хаалттай худалджээ. “Swarovski” брэндийн 66.219 ширхэг болроос бүтсэн уг лууг нэгэн залуу сүйт бүсгүйдээ зориулан 26 сая воноор худалдан авч, бэлэглэжээ. Тус компанийнхан 888 ширхэг луу үйлдвэрлэж, БНСУ-д анх удаа худалдсан нь энэ аж. Солонгосын баячууд лууг тэнгэрийн амьтан гэж бэлгэшээн ихэд сонирхдог гэнэ.
Х.ОЮУН