Английн хатан хааны “Роял опера” театрын гоцлол бүжигчин Тамара Рохо ДБЭТ-ын тайзнаа бүжиглэх гэж байна. Итали, Toкио, Куба, Герман, Хятад, Аргентин зэрэг олон орны театрт гоцолж байсан тэрбээр ирэх пүрэв гаригт Монголд ирэх бөгөөд энэ сарын 14-нд гавьяат жүжигчин Д.Алтанхуягтай А.Ада ны “Жизель”-д тоглох юм.
Таван настайдаа бүжгийн ертөнцөд хөл тавьсан Тамара Рохо 1974 онд Канадын Монреалд төржээ. Түүнийг сонгодог бүжгийн урлагт хувьсал хийсэн шилдэг бүжигчин хэмээдэг. “Жизель” бүжгэн жүжгийг АНУ-ын маэстро Марк Черчиль удирдана.
Тэрбээр өнгөрсөн онд Улаанбаатарт зохион байгуулсан “Night оf вallet” наадмын удирдаачаар ажилласан билээ.
Э.ХАНА