“UBS” телевизээс дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Universe best songs-2012” шоуны бүртгэл энэ сарын 6-наас эхэлжээ. Үзэгчдийн хүсэн хүлээдэг уг шоу нэвтрүүлэг ирэх сарын 10-наас үзэгчдийн хүртээл болох аж. Нэвтрүүлгийг сонирхолтой, амттай болгодог шүүгч, ажиглагчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт орох бололтой. Энэ талаар “UBS” телевизээс тодруулахад “Шүүгч, ажиглагчдын ажлын цаг заваас шалтгаалж бүрэлдэхүүнд өөрчлөлт орж магадгүй байгаа. Харин хэн солигдож, оронд нь хэн ирэх нь одоогоор тодорхой болоогүй байна” гэв.
А.Амина