Энэ сарын 9-ний шөнө Грекийн Афин хотын Үндэсний галерейгаас Пабло Пикассогийн хоёр бүтээл алдагджээ. Тагтны цонх хагалан галерейд нэвтэрсэн хулгайч кубизмийг үндэслэгчийн 1939 онд туурвисан “Woman’s head” бүтээлийг авч явсан аж.
П.Пикассо уг зургаа 1949 онд тус галерейд бэлэглэсэн юм байна. “Шөнийн гийчин”, мөн Голландын алдарт зураач Пит Мондрианы нэг зургийг хулгайлсан гэнэ.