Монголын рок попын ертөнцөд багагүй хугацаанд оршин тогтнож, залуусын сонсох дуртай хамтлагийн нэг болж чадсан “Киви” тарна гэсэн яриа хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Укагийн бие даасан цомгоор батлагдаж буй бололтой.
Өнгөрсөн зунаас ганцаараа уран бүтээл хийж эхэлсэн дуучин Укагийн шинэ цомог хэвлэлтэд шилжсэн аж. Удахгүй сонсогчдын сонорт хүрэх цомгийн бичлэгийг ‘’ProSound’’, ‘’Нэгүн’’ студид хийсэн бол хавтасны зургийг Францад авсан байна.
А.АМИНА